
Каир хот дахь Британийн Элчин сайдын яам харуул хамгаалалтаа чангатгаж, иргэдэд үйлчлэхээ түр хугацаагаар зогсоожээ. Египетийн нийслэл хотноо эсэргүүцэл хөдөлгөөн өрнөж буйтай холбогдуулан ийм хатуу арга хэмжээ авсан байна. Өнгөрсөн бямба гаригт Австралийн Засгийн газар “Террористууд жуулчдын цуглардаг газар, Элчин сайдын яамдыг байгаа болгож болзошгүй. Тиймээс Египетэд онцын шаардлагагүй бол зорчих хэрэггүй” гэсэн мэдэгдэл гаргажээ. Мөн Америкийн Элчин сайдын яам Египетэд өрнөж буй хүчирхийлэл дагуулсан тэмцлээс болгоомжлохыг жуулчдад сануулсан байна.




















































