Мексикийн Герреро мужийн Багшийн их сургуулийн 43 оюутнуудын цогцсыг таниулж, гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгч эхэллээ. Оюутнуудын аминд хүрсэн “Геррерос унидос” гэмт бүлэглэлийн 15 гишүүнийг баривчилсан юм. Игуала хотын цагдаа нар эсэргүүцлийн жагсаал хийж, мөргөлдөөн гаргасан хэсэг оюутнуудыг баривчлан, “Геррерос унидос”гэмт хэргийн бүлэглэлд хүлээлгэн өгснөө хүлээжээ. Гэмт хэргийн бүлэглэл оюутнуудыг Герреро мужийн Кокула гэх хотод аваачин амийг нь хөнөөгөөд цогцсыг нь шатааж, голд хаяжээ. Энэ хэрэгт холбогдуулан 80 гаруй хүнийг баривчилсаны дотор мужийн шүүх, цагдаагийн ажилтнууд, сургуулийн багш нар хүртэл байгаа ажээ.




















































