Хорт хавдартай хүмүүст туслах сайн дурын ажилтан Раввин Элимелех Голдберг нэгэн шинэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Тэрээр хорт хавдартай хүүхдүүдэд өвчнөө хянаж, эрч хүчтэй мэдрэмжийг өгөхийн тулд тулааны урлагийн тусгай хөтөлбөрийг боловсруулж байна. Тулааны урлагийн хар бүстэй Голдберг хорт хавдартай тэмцэх үйлсээ 1999 онд эхлүүлсэн юм. Голдберг хоёр настай Сара охиноо ясны хорт хавдраар алдсаны дараа Нью-Йорк, Калифорн, Флорида муж бүр Канад, Израйль, Италид хүртэл сайн дурын аян өрнүүлсэн билээ. “Хорт хавдартай хүүхдүүд биеэ хянах чадваргүй болдог. Тэд байнга зүүгээр хатгуулдаг учир сэтгэл зүйн хувьд айдастай байдаг. Тиймээс бид тулааны урлагаар дамжуулан өвчнөө хэрхэн мартахыг хүүхдүүдэд заадаг” хэмээн Голдберг ярьж байна.






















































