Өмнөд Африкийн Кружер үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “оргосон” арслан гүүрэн дээгүүр хэрэн тэнэж, жолооч нарт саад учруулсан байна. Африкийн хамгийн том сүүн тэжээлтнүүдийн нэг болох арслан замын голд зугаалсны гайгаар 30 минут түгжрэл үүссэн гэж албаныхан мэдээлэв. “Залуу эр арслан гүүрний гол шугамуудыг бүслэн хааж байсан. Бид арсланг аюулгүй байлгах гэж 30 минут ажигласан юм. Эцэст нь амьтан хамгаалагчид цэцэрлэгт хүрээлэн рүү буцаан авч явсан” гэж нэгэн гэрч ярьжээ. 



















































