Шанхайн оршин суугч, 60 настай Шу Жи Юн 59 см урттай жижиг автомашиныг гэртээ үйлдвэрлэж, өөрөө унан гудамжаар зугаалж байна. Шу машиндаа хөдөлгүүр, тоормос, араа солих систем, урд болон арын шил, сигнал, хөгжим тоглуулагч зэргийг бүгдийг нь суурилуулжээ. Энэ жижиг машиныг зохион бүтээхэд ердөө 244 ам.доллар зарцуулсан гэнэ. Машины өргөн 35 см бол өндөр нь 39 см юм байна. Шу инженер машинаа Lamborghini-ийн загварыг дуурилган бүтээсэн бөгөөд цахилгаан хөдөлгүүртэй учир цагт 28 км хурдлах чадалтай гэнэ. Тэрээр одоо аюулгүй байдлаа бодолцож, автомашинаа дугуйн зам дээр туршиж байна.





















































