Хатан хаан Фабиола 86 насандаа таалал төгссөнтэй холбогдуулан Бельгид үндэсний гашуудал зарлажээ. Хаан Бодуэны бэлэвсэн эхнэр тэрээр 42 настайгаасаа (1951 - 1993 онуудад) Бельгийн хатан хаан байсан юм.
Гүнгийн ахайтан Фабиола де Мора ба Арагон 1928 онд Мадридад төржээ. 1960 онд өөрөөс нь хоёр насаар дүү Бельгийн залуу хаан хаан Бодуэнтай гэрлэж, 1993 он хүртэл 33 жилийн хугацаанд хатан хаанд өргөмжлөгдөж байв.
Фабиола таван удаа зулбаж, тэднийх хүүхэдгүй байсан учир Бодуэныг 1993 онд нас барсны дараа хаан ширээнд түүний бага дүү Альберт суужээ. Энэ бүх хугацаанд Фабиола хатан хаан цолыг хадгалан төлөөх үүргээ албан ёсоор хэрэгжүүлж ирсэн байлаа. 2009 онд хатан хаан “Вильгельм Теллийн арбалетийн суманд өртөнө” гэсэн занал авсан байв. Тэр жилдээ цэргийн парад дээр Фабиола гартаа том ногоон алим барин үзэгдэж Вильгельм Теллийн домгийг сануулж байв. Гартаа алимтай хатан хааны дүр вант улсдаа хамгийн алдартай болсон байв.