
2001-2013 оны хооронд 4,3 сая хүн хумхаа өвчнөөр амиа алдсан болохыг ДЭМБ зарлав. Эдгээр хохирогчдын 3,9 сая нь Африкийн Сахарын бүсийн таваас доош насны хүүхдүүд байжээ. Африкт хумхаа өвчин туссан хүмүүсийн 90 хувь нь нас барж байгаа нь ноцтой үзүүлэлт юм. Өвчлөгсдийн тоо 25 хувиар нэмэгдэж, хумхаатай бүс нутагт амьдарч буй Африкийн хүн ам 43 хувиар өсчээ. Мөн дэлхий даяар 3,2 тэрбум хүн хумхаа өвчин тархах магадлалтай бүс нутагт амьдарч буй гэсэн судалгаа бий.
Вирус тээгч халуун орны шимэгч хорхой болон шумуул нь сэрүүн агаарт ч тэсвэртэй болсон аж. АНУ-ын Мичиганы их сургуулийн профессор Мерседес Фаскуал энэ талаар судалгаа хийсэн байдаг. Тэрбээр далайн төвшнөөс 1600-2400 метрийн өндөрт байрладаг Африкийн Колумб, Этиоп зэрэг уулархаг газруудад судалгаа хийж 1990 оноос 2005 оны хооронд агаарын температурын хэмжээ ихээхэн өсч түүний хэрээр малери өвчний тархалт газар авсныг тэмдэглэжээ.