“Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэж буй АНУ тэргүүтэй эвсэл 1500 цэргийг Иракт нэмж илгээхээр болжээ. Иракт одоогоор 3100 гадаадын цэрэг дайтаж байгаа гэсэн судалгаа бий. Энэ удаа цэрэг нэмж илгээж байгаа нь Иракийн армийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой гэж Пентагон тайлбарлаж байна. Энэ хооронд Эвслийн цэргүүд арванхоёрдугаар сарын 3-наас 8-ны хоорондох тав хоногийн дотор Сирид 15 удаа, Иракт 31 удаа агаараар довтолжээ. Тэд лалын шашинд үл итгэгч, гэм зэмгүй иргэдийг хороож буй суннит урсгалын хэт даврагчдыг устгаж байгаа нь энэ юм. Гэвч хэт даврагчид Барууны иргэдийг цаазласаар байх болно гэж сүрдүүлжээ. 




















































