Канадын эрх баригчид Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад туслах зорилгоор цэрэг, цагдаагийн ажилтнуудыг илгээхээр тохиролцжээ. Украины төлөөлөгч Степан Полторак, Канадын Батлан хамгаалахын сайд Роб Николсон нар гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн Канадын Засгийн газраас 11 сая ам.долларын тусламж илгээхээр болжээ. Өнгөрсөн наймдугаар сард тус улс Украины армид байлдааны бус зэвсэг хэрэгслүүд буюу дуулга, баллистик хамгаалалтын нүдний шил, хантааз, майхан, матрасс зэргээр тусалсан юм.





















































Сэтгэгдэл (6)