Хятадын мэргэжилтнүүд 130 тонн ачаа тээвэрлэх багтаамжтай “Long March-9” пуужинг 2028 онд сансарт хөөргөхөөр төлөвлөж байна. Пуужин өөрөө 3000 тонн жинтэй, 8-10 метр диаметр хэмжээтэй байх гэнэ. Гэхдээ төхөөрөмжийн хөдөлгөх хүчийг сайжруулахын тулд хөдөлгүүрийг боловсронгуй болгох шаардлагатай гэж судлаач Ли Тон Ю ярьж байна. Энэхүү пуужин зөвхөн саран дээр ажиллаад зогсохгүй сансарын ерөнхий судалгаанд оролцоно. Хятадад сансарын судалгаа эрчимтэй хөгжиж байна. Тус улс 2020 он гэхэд Сансарын тойрог замд байнгын станцтай болохыг зорьжээ. 2013 онд Хятад “Jade Rabbit” нэртэй хөлгийг саран дээр анх удаа газардуулсан билээ.




















































