Такси үйлчилгээний “Uber” компанийн Нью Дели хот дахь салбарын жолооч үйлчлүүлэгч эмэгтэйг хүчиндсэн хэрэг Энэтхэгт шуугиан тарьж байна. Хотын захиргаа тус компанийн үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргажээ. Калифорнид төвтэй “Uber” компанийн захирал Травис Каланик хохирогчийг сэтгэл санаагаар дэмжиж, жолоочид зохих хариуцлага хүлээлгэнэ гэдгээ амласан байна. Дээрх жигшүүрт хэргийг үйлдсэн 32 настай Шив Кумар Ядав нь хохирогчийг гэрээс нь аваад үдэшлэгт хүргэж өгөх ёстой байжээ. Харамсалтай нь, хохирогчийг үдэшлэгт хүргэж өгөлгүй замдаа хүчиндэж, гэрийнх нь гадна авчирч хаясан ажээ. Хохирогч эмэгтэй таксины гэрэл зургийг авч, дугаарыг нь тэмдэглэж авсан байна. Хэрэгтэн Кумар гурван жилийн өмнө хүчингийн хэргээр ял авч байсан бөгөөд яаж такси компанид ажилд орсон нь нууцлаг байгаа гэнэ. Мөн жолооны үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоожээ.






















































Сэтгэгдэл (2)