Британийн гудамж талбайд нитроген диоксид хэмээх бодис ялгарч, хүүхдүүдийн уушгийг хордуулан багтраа, гуурсан хоолойн үрэвсэл үүсэхэд нөлөөлж байгааг Хүрээлэн буй орчны аудитын хороо мэдээлэв. Хотын гудамжаар нэг цаг зугаалахад эрүүл хүний биед сөрөг нөлөө үзүүлж байгаа гэнэ. Тиймээс Оксфордын дэлгүүрээр хэсэхдээ хүүхдүүдээ авч явахгүй байхыг сануулжээ. Британид жил бүр 4000 гаруй хүн агаарын бохирдлоос үүдэлтэй архаг өвчнөөр амиа алддаг гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан байна. Мөн газын хийнээс ялгарч буй хорт утаа дархлалын системийг бууруулдаг болохыг нотолжээ.




















































