Бээжингийн гудамжинд хандивын хайрцаг ажиллуулж, дэргэдүүр өнгөрсөн хүн бүрээс 10 юань нэхэмжлэн зогсох залуу аав интернэт хэрэглэгчдийн зүрх сэтгэлийг шимшрүүлж байна. Шиа Жун хэмээх эцэг ясны хорт хавдартай хоёр настай Гуо Гуо хүүгийнхээ амийг аврахын төлөө тэмцэж байгаа нь ажээ. Тэрбээр хүүгийнхээ ясны хорт хавдартай болохыг баталсан эмнэлгийг бичгийг хайрцган дээр нааж, цамцан дээрээ сэтгэлийн үгээ бичжээ. Шиагийн хүүд ясны чөмөг шилжүүлэн суулгахад 700 мянган юань шаардлагатай гэнэ. Азаар сайхан сэтгэлт хүмүүс түүнд туслаж, мөнгө бага багаар цугларч эхэлжээ.
“Заримдаа өдөрт 20 гаруй хүн хүүг минь эргэхээр эмнэлэгт иргэдэг. Сайхан сэтгэлт хүмүүс надад сэтгэлийн дэм хандивлах гэж залгадаг болохоор утасны цэнэг дуустал ярих үе ч бий. Эмч нар хүүг минь байнга хянаж байгаа ч хурдан хагалгаа хийлгэхгүй бол хавдар тарж байгаа” хэмээн Шиа Жун ярьсан байна.
























































Сэтгэгдэл (3)