Тайм сэтгүүлийн “Оны онцлох хүн”-ээр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тодорчээ. Уг жагсаалтад тухайн жилийн нийгэм, улс төрийн амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн нэгэн байх ёстой гэсэн энгийн шалгуурыг тавьдаг билээ. Өөрөөр хэлбэл хэн нэгэн эсвэл тодорхой бүлэг хүмүүс нийгмийн амьдралд эерэг эсвэл сөрөг байдлаар хамгийн их нөлөө үзүүлж чадсан байх ёстой юм. Тэгвэл Энэтхэгийн Ерөнхий сайд эдийн засаг, хүний хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа интернэт хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Жагсаалтын эхний тавд, Хонконгийн жагсагчдын тэргүүн Иошуа Вонг, Нобелийн энх тайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч Пакистан охин Малала Юсуфзай, Баруун Африкт эбола вирусын эсрэг тэмцэж буй эрүүл мэндийн ажилчид, мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар багтжээ.





















































Сэтгэгдэл (1)