
Киевийн Засгийн газар болон Украины зүүн хязгаарын босогчдын хооронд Минскийн протоколоос хойш гурван сарын хугацаанд анх удаа энхийн хэлэлцээ болох гэж байна. “Чимээгүй өдөр” Украины уулзалт, хэлэлцээ Беларусын Минск хотод болох аж. Түр эвлэрлийн гэрээ байгуулагдмагц Киевийн Засгийн газрын арми зүүн хэсгийн Донбассаас хүнд зэвсэг техникүүдээ эргүүлэн татахыг Украины Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн.
Өнгөрсөн есдүгээр сард гал зогсоох гэрээ байгуулсанаас хойш 1000 гаруй хүн амиа алдаад байгаа ажээ. Тиймээс гэрээг хэрэгжүүлэх нь чухал болжээ.