
Израйлийн хууль батлагчдын санал асуулгаар парламент тарж, ирэх гуравдугаар сарын 17-нд бүх нийтийн сонгууль явуулахаар боллоо. Тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн эвслийн Засгийн газар тарж, 120 суудалтай Кнессет татан буугдаж, түүхэн дэх хамгийн богино хугацаанд эрх барьсан парламентаар тодорчээ. Нетаньяху эрх мэдлээ буцаан авахаар чармайж байгаа ч сөрөг хүчний жигүүрүүд түүнийг түлхэн унагахын төлөө ажиллаж байна.




















































