Мексикийн Гуерроро мужийн 43 оюутны цогцсыг таниулахаар Австрийн мэргэжилтнүүдээр удирдуулсан багийнхан ажиллаж байна. Оюутнуудын цогцсыг шатаасан тул ясны хэлтэрхий, чандрынх нь ДНК-ийн мэдээллийг уншуулахаас өөр аргагүй болжээ. Цогцоснуудыг түлээн дээр овоолж шатаан хог дээр хаясан гэсэн дүгнэлтийг Ерөнхий Прокурор Иисус Мурильо тэргүүтэй ажлын хэсэг гаргасан байна. Оюутнуудын аминд хүрсэн “Геррерос унидос” гэмт бүлэглэлийн 15 гишүүнийг баривчилсан юм. Игуала хотын цагдаа нар эсэргүүцлийн жагсаал хийж, мөргөлдөөн гаргасан хэсэг оюутнуудыг баривчлан, “Геррерос унидос”гэмт хэргийн бүлэглэлд хүлээлгэн өгснөө хүлээжээ. Энэ хэрэгт холбогдуулан 80 гаруй хүнийг баривчилсаны дотор мужийн шүүх, цагдаагийн ажилтнууд, сургуулийн багш нар хүртэл байгаа ажээ. Мексикт 2007 оноос хойш 100 гаруй мянган хүн дээрмийн бүлэглэлийнхний гарт амиа алджээ.




















































