Өнгөрсөн долдугаар сарын 22-нд Лондон хотын Хитроу нисэх онгоцны буудлын ойролцоо Эйрбус А320 онгоц осолдсон гэж “The Huffington Post” мэдээлэв. Уг арилжааны онгоцыг 10 кг орчим жинтэй нисэгчгүй байлдааны онгоц мөргөснөөс болж осол гарсан байна. 217 метрийн өндөрт хөөрч явсан онгоцны хяналтын радарын мэдээлэл алдагдсан гэнэ. Энэ осол 35-3350 паундаар худалдаалж буй нисэгчгүй онгоцонд хязгаарлалт тавих цаг болсоныг харууллаа гэж “dailymail” мэдээлэв. Сүүлийн хоёр жилд нисэгчгүй байлдааны онгоцтой холбоотой 15 осол гарсан байна.




















































