Өнгөрсөн тавдугаар сард 39 хүний аминд хүрсэн террорист халдлагад буруутай зургаан хүнд цаазын ял оноожээ. Гэмт хэрэгтнүүд Урумчи хотын худалдааны төвд ачааны машинтай дайран орж, тэсрэх бөмбөг хаясан юм. Хятадын Уйгурын салан тусгаарлагчид энэ он гарсанаас хойш 200 гаруй хүний аминд хүрч, хэдэн арван хүнд цаазын ял оноосон билээ. БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонссон дээрх зургаан хүн зохих шийтгэлээ хүлээсэн гэж үзэж байна. Харин Уйгарын цөөнхийг төлөөлж буй нийгмийн идэвхтнүүд тус шийдвэрийг эсэргүүцэж, Шинжаан-Уйгар дахь бүс нутагт хүчирхийлэл нэмэгдэж байгаа нь Бээжингийн уйгаруудыг ялгаварлан гадуурхах үзлээс болж байгаа гэв. Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь Шинжаан-Уйгарт амьдарч байна. Хүн амын эзлэх тоогоороо хан, уйгар, казахууд эхний гуравт ордог аж. Мөн Дунган, Монгол, Киргиз, Сибо, Тажик, Узбек, Манж, Даур, Татар, Орос, Дунсян, Тузя, Жуан, Салар зэрэг үндэстнүүд байна.





















































Сэтгэгдэл (1)