
Ангараг гариг дээр газардсан “Gale Crater” хэмээх сониуч роботын тусламжтайгаар олон сая жилийн өмнө энд нуур байсан гэдгийг НАСА-гийн эрдэмтэд баталжээ. Роботын тусламжтайгаар 150 метрийн өндөртэй Шарф уулын нам дор гадаргыг судлаад гол мөрнүүд элсэнд дарагдаж, нуур ширгэсэн гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, 10 гаруй сая жилийн өмнө уул биш нуур байсан гэнэ. “Бид тунамал чулуулаг, эртний цутгаланг олсон” хэмээн судлаач Санжеев Гупта ярьжээ.




















































