Женев хотноо болсон НҮБ-ын хуралдаанаар Барууны орнууд ирэх саруудад Сирийн 100 мянган дүрвэгчийг хүлээн авч, түр оршин суух эрх олгоно гэдгээ амлажээ. Сирийн дүрвэгсдийн дийлэнх нь Ливан, Турк, Йорданд амьдарч байгаа ч зөвхөн 62 мянган хүн Барууны орнуудад амьдрах албан ёсны зөвшөөрөлтэй болсон юм. Эдгээр хүмүүс хууч өвчтэй болж, дайны үеэр авсан шарх нь бүрэн эдгээгүй байгаа тул Персийн булангийн баян орнууд, АНУ, Их Британи дүрвэгсдэд ажлын байр олгохын төлөө хүчин чармайлт гаргахаар болсон гэж НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг мэдээлэв. Сири, Йордан, Турк, Ирак, Египетэд амьдарч байгаа 1,7 сая дүрвэгчид хүнсний талон олгож байсан ч санхүүгийн эх үүсвэргүйн улмаас түр зогссон байна.




















































