Хятадын Уйгур үндэстний эрдэмтэн Илхам Тохтигийн долоон оюутныг Шинжианы салан тусгаарлах тэмцэлд ард олныг уриалж, вэб сайтыг ажиллуулсан хэргээр 3-8 жилийн хорих ялаар шийтгэжээ. Эрдэмтэн Тохтиг өнгөрсөн есдүгээр сард салан тусгаарлах тэмцлийг өдүүлж, угсаатан хоорондын зөрчлийг эхлүүлсэн хэргээр бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн билээ. Тэрбээр Шинжианы Уйгуруудын эрх ашгийг хамгаалж, дуу хоолойг нь төр засагт хүргэснээс биш салан тусгаарлахыг завдаагүй гэдгээ мэдэгдсэн юм. Түүнийг бүх насаар нь хорих болсоныг хүний эрхийг хамгаалагчид шүүмжилдэг. Харин Хятадын эрх баригчид Тохтигийн оюутнуудыг Шинжианы террорист халдлагад буруутай гэж мэдэгдсээр байна. 




















































