Хонконгийн цагдаа нар эсэргүүцлийн талбайг энэ долоо хоногийн пүрэв гаригаас өмнө орхин явахыг ардчиллын төлөө тэмцэгчдэд сануулжээ. Учир нь талбайг хаах ажиллагаанд 7000 цагдаа оролцохоор төлөвлөж буй ажээ. Өнгөрсөн хугацаанд хашлага саад, майхнуудыг нураасан ч Адмиралти дүүрэгт ардчиллын төлөө жагсаал хүчнээ өрнөсөөр байна. “Биднийг хориглох тусам зам, барилгуудыг дахин эзлэх болно” гэж жагсагч оюутнууд мэдэгджээ. Хонконгийн “Шүхэрт хувьсгал”-д оролцсон 160 хүнийг баривчилсан ч 200 гаруй мянган хүн нэгдэж, гурван гол талбайд тэмцэл өрнүүлж байна. 




















































Сэтгэгдэл (1)