
Уриа лоозон барьж, бөмбөр нүдсэн 800 гаруй хүн Токио хотын гудамжаар улсын нууцын тухай шинэ хуулийг эсэргүүцэн жагсаж байна. Шүүмжлэгчид энэ хуулийг эрх мэдэлтнүүдийн алдаа дутагдлыг нууцалж, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах сөрөг талтай гэж дүгнэжээ. Шинэ хуулиар АНУ зэрэг холбоотон орнуудтай тагнуул солилцохыг зөвшөөрсөн аж. Мөн сэтгүүлчид болон нийгмийн зүтгэлтнүүд улсын нууц задруулсан тохиолдолд таваас дээш жилийн хугацаагаар хорих бол 10 гаруй жил төрийн албанд зүтгэсэн хүнийг шийтгэхгүй байгаа нь шударга бус гэнэ. “Энэ хууль өөрөө улсын нууц алдагдах нь нухацтай асуудал биш гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж байна” хэмээн “Clearinghouse” хуулийн сайн дурын байгууллагын тэргүүн Юкико Мик ярьжээ.




















































