Хятадын Үндэсний эрчим хүчний удирдах газрын экс дарга, Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч дарга асан Лиу Тиенаныг хэд хэдэн компаниас их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгажээ. Хятадын прокурорууд Лиу Тиенаныг хүү Деченийх нь хамт 35.6 сая юань (5.74 сая ам.доллар орчим) авлига авсан гэж дүгнээд бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ. Тэрбээр 2012 онд “Caijing” эрэн сурвалжлах сэтгүүлийн орлогч редактор Лиу Тиенаны блогт хууль бус үйл хэргийг нь илчилсэн материалуудыг нийтэлснээр албан тушаалаасаа халагдсан байна. Лиу Тиенаныг “агнасан нь” Хятадын дарга Си Зинь Пиний эхлүүлсэн авлигын эсрэг тэмцэлд сайдын түвшний албан тушаалтанг шалгасан эхний алхам болсон байна. Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо нь аж үйлдвэрийн стратеги төлөвлөлт гаргаж, томоохон хөрөнгө оруулалт, компаниудын нэгдэл, худалдааг батлахын зэрэгцээ ундаа, архинаас шатахуун хүртэл бүх барааны үнэд нөлөөлөх эрх мэдэлтэй аж. Тус хорооны өөр хэд хэдэн экс дарга нар авлигын хэрэгт сэжиглэгдэн өрдөн шалгагдаж байгаа аж.




















































