
“UR116” хэмээх бага гариг гурван жил тутамд дэлхийн тойрог замд ордог гэж Москвагийн их сургуулийн эрдэмтэд нотолж байна. Гэхдээ уулын чинээ хэмжээтэй энэ бага гаригийн аюул заналхийлэл хамгийн багадаа 150 жилийн дараа илэрнэ гэж профессор Владимир Липунов тайлбарлажээ. “Бид энэ бага гаригийг байнга ажиглаж байгаа. Хэрэв тооцоо жаахан л зөрөх юм бол аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй” хэмээн Липунов ярьсан байна. Тэгвэл, НАСА “UR116”-г ямар ч аюулгүй хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн онд Оросын Челябинскд автобусны хэмжээтэй солир унасан нь таталцлын нөлөөгөөр бусад гаригийн биетүүд дэлхий дээр буусны шинж гэж “telegraph” сонин мэдээлэв. Дэлхийтэй 100 гаруй мянган объект сансарын тойрог замд эргэлдэж байдаг бөгөөд тэдгээрийн зөвхөн 11 мянган нь аюулгүй гэсэн үзүүлэлтэд багтдаг байна.




















































