Сүүлийн 80 гаруй жилийн туршид эмч нар аливаа төрлийн халдварт өвчний эсрэг зөвхөн антибиотик эмийг хэрэглэсээр иржээ. Гэтэл одоо ямар ч антибиотик эмэнд дийлдэхгүй супер нян болон бактериуд гарч ирсэн явдал Дэлхийн эмч нарыг түгшээж эхлэв. Эмч нар сүүлийн жилүүдэд антибиотик эмнүүдийг хэтэрхий өргөнөөр хэрэглэсэн явдал антибиотик эмэнд тэсвэртэй олон төрлийн нян бактериуд гарч ирээд ядуу орнуудад төдийгүй баян хөгжсөн орнуудад хүртэл тархахад хүргэжээ. Одоо шинэ үеийн антибиотик эмнүүдийг гаргаж ирэхгүй бол эмч нар хамгийн энгийн мэс ажилбарыг хийхэд хүртэл хэцүү болж магадгүй. 2011 оны Арабын хувьсгалын улмаас дэлхийн хэд хэдэн улсуудад Эрүүл Мэндийн салбарын үйл ажиллагаа доголджээ. Сири улсад хоёр жилийн туршид үргэлжилж байгаа иргэний дайны нөхцөл байдал нь супер нян үүсэх таатай нөхцөл байдлыг бий болгожээ. Супер нян гарахад Европ тивийн нөхцөл байдал ч таатай нөлөөлж байна. Европын Холбоо санхүүгийн хямралын улмаас Эрүүл Мэндийн салбарт зарцуулах хөрөнгөө улам бүр ихээр танаж байгаа билээ.



















































