
Норвегийн зохиолч Ханс Олав Лалум гэдэг хүн телевизийн урлагийн салбарт томоохон рекорд тогтоожээ. Тэрээр телевизийн студид ирсэн нэвтрүүлэгч нарт 30 цагийн туршид ярилцлага өгсөн байна. Ханс Олав Лалум энэ хугацаанд ус уух гэж ердөө хэдхэн секунд түр завсарлага авсан бөгөөд Америкийн Ерөнхийлөгч Барак Обамагаас авахуулаад хамгийн сүүлийн үеийн театрын жүжиг, Холливудын өргөн дэлгэцийн киноны тухай гээд санаандаа орсон бүх сэдвээр тасралтгүй чалчсан байна. Ханс зохиолч 26 цаг тасралтгүй ярьж, түрүүчийн дээд амжилтыг эвдсэн хойноо ч гэсэн ярилцлагаа зогсоохыг хүссэнгүй, дэлхийн уран зохиолын тухай дахиад 4 цаг ярьсан байна.
Сэтгэгдэл (1)