Хятадын компьютерын хакерууд АНУ-ын цэргийн нууцыг сүлжээнээс хулгайлж чаддаг болсон байна. Кибер тагнуулчид Америкийн цэргийн нисэх онгоц болон хөлөг онгоцнуудын шугам зургийг хулгайлж чадсан нь тодорхой болжээ. Одоо тэд АНУ-ын Пуужингийн Довтолгооноос хамгаалах системийн схемүүдийг авч эхэлжээ. Хятадын хакеруудын дайралтанд Америкийн компьютерын бусад сүлжээ ч өртөж байгаа гэнэ. Америкийн шинжээчдийн үзэж буйгаар Шанхай хотын захад байрладаг Хятадын Ардын Чөлөөлөх Армийн тусгай ангид компьютерын хакерын ажил хийдэг хэдэн зуун ажилтан байдаг бололтой. Өнгөрсөн долоо хоногт Хятадын кибер тагнуулчид Австралийн Аюулаас хамгаалах байгууллага болон Тагнуулын албаны төв байрны зургийг хулгайлж чаджээ. 



















































