
Их Британичуудын дунд явуулсан судалгаагаар хосуудын 63 хувь нь тусдаа данстай байдгийг тогтоожээ. Тэр дундаа эмэгтэйчүүдийн хадгаламжийн хэмжээ эрчүүдийнхээс 9 хувиар илүү байдаг гэнэ. Мөн “Lloyds” банкны судалгаагаар найман эмэгтэй тутмын нэг нь нөхрөөсөө нууцаар мөнгө хадгалдаг ажээ. Британийн нууц хадгаламжийн мөнгөн дүнгийн хэмжээ 3 тэрбум паунд хүрсэний дийлэнх нь эмэгтэйчүүдийнх юм байна. 25-аас дээш насны залуусын 82 хувь нь хадгаламжтай байдаг нь 55-аас дээш насныхнаас талаас илүү үзүүлэлт юм.




















































