Өнгөрсөн арваннэгдүгээр сард дэлхий даяар 5000 хүн хэт даврагчдын гарт амиа алдсан гэсэн харамсалтай дүнг Олон улсын үндэстэн судалгааны төв (ICSR) гаргажээ. Нийт 14 улсад 664 террорист халдлага гарсаны 80 хувь нь Ирак, Нигерь, Афганистан, Сирид үйлдэгдсэн байна. Энэ нь Аль-Кайдагийн салбар бүлэглэлийн дайралтанд цаг тутам долоон хүн өртсөн гэсэн үг юм. Тэр дундаа Ирак, Сирид хүчээ авсан “Исламын улс” бүлэглэл дангаараа 2000 гаруй хүний аминд хүрчээ. Гэмт халдлагуудын гуравны нэг нь Иракт гарч, дэлхийн хамгийн аюултай улсаар тодорлоо. Хохирогчдын 60 орчим хувь нь энгийн иргэд байна. 



















































