
Францын Воуврай хотод Алфа нэртэй жижиг оврын онгоц осолдож, айлын байшин дээр унажээ. Ослын улмаас нэг хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан байна. Багийн хоёр гишүүнийг шүхрээр аварсан ажээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар онгоц унахад чанга дуу гарч, агаарт гал асч эхэлсэн гэнэ. Ослын шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалт явуулж эхэлсэн гэж Ройтерс агентлаг онцолжээ.




















































