Израйлийн Уэст Банк сууринд болсон үймээний үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлдөхөд Палестины сайд Зиад Абу Эйн амиа алджээ. Цагдаа нарын цацсан нулимс асгаруулах хийний хорт утаа сайдыг үхэлд хүргэсэн гэдэг дүгнэлтийг Шүүх эмнэлэг гаргасан байна. Абу Эйн Рабалла хотын эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө ухаангүй байжээ. Гэхдээ гэрчүүдийн мэдээлж буйгаар цэргүүд сайдыг цохиж, цээж рүү нь нулимс асгаруулах хийтэй канистр цацсан гэнэ. Үүнтэй холбогдуулан Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас шуурхай хуралдаан зарлаж, сайдын үхлийн шалтгааныг тодруулахыг холбогдох албаныханд даалгажээ.
Ноён Абуй Эйн нь 1979 онд Израйлийн өсвөр насны хоёр хүүгийн амийг авч одсон дэлбэрэлтийн хэрэгт буруутгагдан бүх насаараа хорих ял сонссон юм. Тэрээр 1985 онд ялтан солилцох гэрээгээр суллагдаж, хожмоо сайд болжээ. Түүний үхэл Израйль-Палестины зөрчлийг хурцатгаж болзошгүй байна. Сайдыг үхэлд хүргэсэн тэмцэл оливын мод нахиалах талбайг булаалдсанаас үүдэлтэй гэж эх сурвалжууд мэдээлэв.




















































