АНУ-ын шүүх, прокурорын байгууллага хүний эрхийг ноцтой зөрчиж буйг НҮБ-ын тайланд дурджээ. Хүний эрхийн мэргэжилтэн Кэннид Родын хэлж буйгаар ялтнуудыг жижиг өрөөнд хашиж, амь насанд нь халдана хэмээн сүрдүүлдэг гэнэ. Мөн байцаалт явуулахдаа хананд хашиж гавлах, хүйтэн шалан дээр бэлтгэлийн цамцнаас өөр хувцасгүй хэвтүүлэх зэргээр харгис арга хэрэглэдэг ажээ. Үүний улмаас даарч, бээрсэн шүүгдэгчид элдэв хууч өвчин олох нь түгээмэл юм. Түүнчлэн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хүчээр байцаан шийтгэх, хэргийн мөрдөн байцаалтын явцад хүч хэрэглэсээр байна. АНУ-аас гадна Өмнөд Судан, Хойд Солонгост хүний эрх хамгийн их зөрчигдөж байгааг дээрх тайланд онцолжээ. 



















































