Оросын Тувад 14 зорчигчтой Ми-8 нисдэг тэрэг алга болсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрч байна. Аврах ажиллагаа явуулах гэж байсан нисдэг тэрэг Монголын хилийн ойролцоох хүн ам тархан суурьшсан уулархаг бүс нутагт хамгийн сүүлд холбоо бариад сураг тасарчээ. Тувагийн амбан захирагч Шолбан Караул нутгийн алдартай бөөн нарыг хайгуулын ажилд оролцохыг зөвшөөрч, нисдэг тэрэг сүйрсэн байршлыг тогтоохыг даалгасан байна. Ингэхдээ хохирогчдын ар гэрийнхэнтэй эхэлж уулзаж ярилцах гэнэ. 2012 онд Тувад согтуу этгээдийн хулгайлсан онгоцыг бөөгөөр хайлгасан ч амжилт олоогүй юм.
Тува нь эргийн шугамаас 2000 км-ийн зайд оршдог тул нисдэг тэрэг усанд унаагүй гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Russia Today





















































Сэтгэгдэл (7)