
2014 оны нэгдүгээр сараас хойш Хойд Африкийн орнуудын 3400 иргэн Газар дундын тэнгисээр дамжин Европын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтрэхийг оролдохдоо амиа алджээ. Энэ онд 207 мянга гаруй цагаач Газар дундын тэнгисийг гатлахыг оролдсон нь 2011 оны хамгийн дээд үзүүлэлтээс гурав дахин олон үзүүлэлт ажээ. 2011 онд “Арабын хавар”-ын улмаас 70 мянга орчим хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрч байв. Дүрвэгсдийн дийлэнх нь Ливи, Сири, Иракийн иргэд юм. Сайхан амьдрал хайсан хүмүүс Европт хүрч амжилгүй амиа алдаж байгаа нь завинд даац хэтрүүлэн сууж, аюулгүй байдлаа бодолцдоггүйтэй холбоотой гэнэ. Энэ тал дээр олон улс анхаарлаа хандуулж эхэллээ. Тухайлбал, Итали улс эргүүл хамгаалалтын албаа өргөтгөж, Сицилийн ойролцоох Лампедуса арлын уснаас энэ онд 150 мянган цагаачийг аварчээ.
























































Сэтгэгдэл (5)