Газар дундын тэнгисийн Монако улс баяр хөөрөөр бялхаж байна. Лхагва гарагт Монакогийн хунтайж II Альбертийн гэргий Монакогийн гүнж Шарлен ихэр охин, хүү төрүүлжээ. Хааны гэр бүлд баяр хүргэн их буугаар 42 удаа баярын буудлага хийсэн бөгөөд сүмийн хонх 15 минут жингэнэжээ.Ихрүүд хунтайж Альбертийн эгч Каролины хаан ширээнд суух эрхийг авч байгаа бөгөөд энэ нь өмнө нь маргаантай байсан хааны гэр бүлийн харилцааны тухай цуу яриа дахин дэгдэхэд хүргэж магадгүй байгаа гэнэ. 56 настай хунтайж Альберт усанд сэлэлтийн тамирчин Шарлентай 2011 онд гэрлэсэн билээ. Монакогийн гүнж Шарлен Зимбабве улсад мэндэлсэн бөгөөд 2000 оны Сиднейн Олимпийн наадамд Өмнөд Африкийг төлөөлөн оролцож байжээ.




















































