
Швейцарийн Женевийн их сургуулийн эмнэлэгт Эбола вирусын эсрэг вакциныг ДЭМБ-ын мэргэжилтнүүд туршиж, ирэх онд худалдаанд гаргахаар төлөвлөж байжээ. Гэвч туршилтанд орсон сайн дурын 59 хүний хөл, гаранд зовиур үүсч эхэллээ. Тиймээс Эбола вирусаас сэргийлэх вакцины туршилтыг ирэх нэгдүгээр сарын 5-ныг дуустал зогсоожээ. “Биед нь сөрөг шинж илэрсэн хүмүүсийг эмч нарын баг байнга ажиглаж байгаа. Биеийн байдал нь дээрдэж эхэлсэн” гэж эмнэлгийн албаныхан мэдээлэв. Харамсалтай нь, Эболагийн хоёр ч вакциныг Африкийн орнуудад хүн дээр шууд туршсан юм.