Хонконгийн цагдаа нар ардчиллын төлөөх тэмцэл өрнөж буй Адмиралтий талбайг хааж, 200 гаруй жагсагчийг баривчилжээ. Талбайг чөлөөлөх ажиллагаа тайван замаар явагдсан ч жагсагчид эсэргүүцсэний улмаас мөргөлдөөн үүссэн байна. Баривчлагдсан хүмүүсийн дотор Хонконгийн Ардчилсан намыг үүсгэн байгуулагч Мартин Ли, оюутнуудын удирдагч, Надан Лау, хэвлэлийн магнат Жимми Лай, дуучин Денис Хо нарын сэхээтнүүд байгаа ажээ. Ардчиллын төлөөх улс төрчид оюутнуудыг дэмжиж байгаа гэнэ.
Хонконгийн автобус үйлчилгээний компани жагсагчдыг үйл ажиллагаанд нь саад учруулсан хэмээн буруутгасны улмаас шүүх талбайг хаах шийдвэрийг гаргасан юм. Цагдаа нар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, майхан, хашлага саадуудыг нураасан ч 20 орчим хүн тэмцлээ үргэлжлүүлж байна хэмээн “South China Morning Post” мэдээлэв. Өчигдрийн үймээнд нийт 10 мянган хүн оролцсон байна.