
Афганы Кабул хотын Франц ахлах сургуульд өсвөр насны амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлжээ. Гэмт этгээд сургуулийн тоглолтын танхим руу дайрч, Германы нэг иргэний аминд хүрсэн байна. Уг халдлагад Талибан бүлэглэл хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд Афганы цэрэгт туслаж буй гадаадын дайчдыг эсэргүүцэж байгаа хэлбэр нь энэ юм. Германчууд гэхэд 2014 он гарсанаас хойш 850 гаруй цэргийг Афганд зөвлөхөөр илгээжээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Энэ халдлагыг үйлдсэнээрээ террористууд соёл, урлагт заналхийлж байна. Талибануудын ёс суртахуунгүй байдал хэрээс хэтэрч байна ” хэмээн анхааруулав.























































