Хятадын баруун хэсэгт орших Шинжиан мужийн лалын шашинтнуудыг тогтоон барих зорилгоор олон нийтийн газар гивлүүр, нөмрөг өмсөж явахыг хоригложээ. Шинжианы хэт даврагчдын хүчирхийллийн уршгаар сүүлийн 20 сарын дотор хэдэн зуун хүн амиа алдсан билээ. Турк хэлтэй Уйгур үндэстний лалын шашинтнуудыг Хятадын Хан угсаатнууд хавчин гадуурхдаг учир өшөө авах гэж террорист халдлага үйлддэг гэж шинжээчид үздэг. Өнгөрсөн наймдугаар сард Шинжианы Карамай хотод сахалтай эрчүүд, толгойны алчууртай эмэгтэйчүүдийг автобусанд суухыг хориглосон. Мөн Шинжианы эмэгтэй хувцасны дэлгүүрийн бүх гивлүүр, нөмрөгүүдийг хураан авсан байна. Хятадын хүн амын 1,8 хувийг лалын шашинтнууд эзэлдэг. Харин Шинжианы хүн амын 41 хувь нь Хан угсаатнууд юм.





















































Сэтгэгдэл (2)