
Британийн Уэстфиелд худалдааны төвд цугларсан жагсагчид үймээн дэгдээсэн тул цагдаа нар 76 хүнийг баривчилсан байна. Жагсагчид худалдааны төвд хүчээр дайран орж, хамгаалалтын ажилтнуудын биед халдсан тул ийм арга хэмжээ авчээ. Тэднийг олон нийтийн газар үймээн дэгдээсэн тул баривчилсан гэж цагдаагийн мэдэгдэлд дурдсан байна. Өнгөрсөн долдугаар сард Нью-Йорк хотод татвар ноогдуулаагүй тамхи зарсаныхаа төлөө баривчлагдаж, цагдаагийн гарт амиа алдсан Эрик Гарнерийн амийг нэхэмжилсэн тэмцэл Британид хүчээ аваад байгаа нь энэ юм. Мөн АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотод Майкл Браун хүүгийн үхэлд цагдааг буруутгасан тэмцэл өрнөж байгаа билээ.























































