Кубын экс удирдагч Фидель Кастро Хятадын Күнзийн энх тайвны шагналыг хүртжээ. Энэ шагналыг Нобелийн Хятад хувилбар гэж үздэг. 88 настай Кастро нь нэг намын тогтолцоотой улсыг тавин жил удирдахдаа Коммунист хувьсгалыг түгээн дэлгэрүүлсэн юм. “Кастро улс төрийн маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ цэргийн хүч ашиглаж, хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Албан тушаалаасаа буусныхаа дараа ч гэсэн цөмийн дайныг эцэслэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан” гэж дээрх шагналыг үндэслэгчдийн нэг Лиу Жикин “Global Times” сонинд ярьжээ. Кастрог 33 хүнээс сонгосон бөгөөд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Ген Хи, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нарыг нэр дэвшүүлээд байжээ.























































