“Исламын улс” бүлэглэлийнхэн лалын шашинд үл итгэгч эмэгтэйчүүдийг хүчирхийлж, насанд хүрээгүй охидыг секс боолоо болгож байна. Ойрхи Дорнодын мэдээлэл судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар хэт даврагчид 2500 охид, эмэгтэйчүүдийг баривчилснаас гадна 4600 эмэгтэй ор сураггүй алга болжээ. Тэдгээрийн дотор Язидис үндэстний охид байгаа гэнэ.Хэт даврагчид 40-50 насны эмэгтэйчүүдийг 43 доллар, 10-20 насны охидыг 125 доллар, есөөс доош насны хүүхдүүдийг 166 доллараар зардаг нь тодорхой болсон юм. Эртний Язидис уламжлалаар Иракийн хойд хэсэг, Сирийн зүүн хойд хэсэгт аж төрдөг эдгээр хүмүүсийг хэт даврагчид аймаглан устгаж байгаа билээ.

























































Сэтгэгдэл (1)