
“H5N8” ханиад Хар Тэнгис, Зүүн Алтантын далайн орчмын нүүдлийн шувуудад ноцтойгоор нөлөөлж байгааг НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага анхааруулав. Вирус Европын орнуудаас гадна Канадад дэгдээд байна. Канадын Чилливак, Аббосфорд хотуудад үйл ажиллагаа явуулдаг гурван шувууны фермийн 80 орчим шувуунаас өнгөрсөн долоо хоногт шинжилгээ авахад “H5N8” шувууны ханиад бүртгэгджээ. Засгийн газар шувууны ханиад бүртгэгдсэн нутгуудад хөл хорио тогтоож, ариутгал хийхийг үүрэгдсэн байна. Мөн 20 мянган тахиа, галзууг устгалд оруулжээ. Шувууны ханиад газар авч, орон даяар түгшүүрийн харанга дэлдэж буй учир Зул сарын баярын үеэр шувууны махнаас татгалзахыг уриалжээ.























































