Украины зүүн хязгаар дахь дайны бүсэд эмч, эрүүл мэндийн ажилтнууд туйлын дутмаг байна. Түүнчлэн хүүхдүүдийг саа өвчнөөс хамгаалах вакцины тархалт 30-40 хувиар буурчээ. Украины 60 гаруй тосгонд эмнэлгийн ажилтан дутмаг байгаа ажээ. “2014 онд Украинд 40 орчим өвчтөн өлсөж, даарсанаас болж нас барсан” гэж ДЭМБ мэдээлэв. Оросын сайн дурын ажилтан Елизавета Глинка Донецкийн 36 хүүхдийг Москвад авчирч эмчлүүлж байна. Төрөлхийн зүрхний гажигтай, татаж унадаг өвчтэй эдгээр хүүхдүүдэд эмнэлгийн тусламж хүргэх ямар ч бололцоогүй байсан гэнэ.
























































Сэтгэгдэл (2)