Сидней хотын төв хэсэгт орших олон хүн холхисон Мартины ордны ойролцоох “Lindt” кафед буутай этгээд зуу гаруй хүнийг барьцаалаад байна. Буутай этгээд Араб үсгээр бичсэн хар туг барьж, барьцааны хүмүүсийг цонхны хажууд хашсан ажээ. Австралийн Үндэсний Аюулгүй байдлын хороо хүчнийхэн болон хуягт машин ирсэн байна. Зэвсэгт этгээдүүд байрлаж буй дүүрэг орчмын хөл хөдөлгөөнийг түр хугацаанд хорьжээ.Мөн Сиднейн Дуурийн театр зэрэг хотын томоохон дүүрэг, гудамж, барилга байгууламжийг хаасан байна. Австралийн 70 орчим иргэн Ойрхи Дорнодын “Лалын улс” бүлэглэлд дайтаж байгаа билээ. Тэдгээрээс эх орондоо эргэж ирсэн 20 дайчны нэг хүмүүсийг барьцаалсан байх магадлалтай гэж үзэж байна.


























































