Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлдэг Либерал Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, парламентын доод танхимд олонхи болжээ. Доод танхимын 475 суудлын төлөө 1191 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Либерал Ардчилсан нам 325 суудлыг авч чадсан байна. Ингэснээр Абегийн эдийн засгийн шинэчлэлийн бодлого Японд хэрэгжихээр боллоо. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур парламентыг тарааж, ээлжит бус сонгууль зохион байгуулахаар болсон тухай мэдэгдсэн билээ.Абэ 2012 онд сонгогдохдоо нийгмийн халамжийн зардал, хэвлэлийн мөнгийг нэмэгдүүлж, эдийн засгийг сэргээнэ гэж амласан юм. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сард худалдааны татварыг 5-8 хувь нэмэгдүүлж, эхний хагас жилийн эдийн засгийн үзүүлэлт тааруу гарсан байна.




















































