Бүгд Найрамдах ардчилсан Конго улсын Танганяка нууранд зорчигч тээврийн хөлөг онгоц живж, 129 хүн амиа алджээ. Нит 232 зорчигчийг аварсан гэж тээврийн сайд Лаурент Сумба Кахози мэдээлэв. Эргийн хамгаалалтынхан усанд сэлж чаддаггүй хүмүүст аврах хантааз өгч, шуурхай ажилласан байна. Хөлөг онгоцны осол даац хэтрүүлсэнтэй холбоотойгоос гадна хүчтэй шуурга ч нөлөөлсөн гэж Катанга мужийн эрх баригчид урьдчилан таамаглаж байгаа ажээ.
























































