Туркийн нэр хүндтэй “Заман” өдөр тутмын сонины ажилтнууд Ерөнхийлөгч Рэжеп Таийп Эрдоганыг телевиз, олон улсын сувгуудыг дарамталж, өөрийг нь шүүмжилсэн хэвлэлийг террорист сүлжээ болгон харагдуулж байгааг буруушаав. Хэвлэлийн ажилтнуудын оролцсон жагсаал мөргөлдөөн болж, цагдаа нар 24 хүнийг баривчилсан байна. Туркийн аюулгүй байдлын албаныхан Фетхуллах Гюлентэй холбоотой сонин, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 23 хүнийг баривчилсан хэмээн Reuters дамжуулав. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Засгийн газрыг түлхэн унагахаар хамссан хүмүүсийг баривчилсан хэмээн энэхүү ажиллагааг тайлбарласан байна. Эдгээр хүмүүсийг хууль бус байгууллага байгуулж, засгийн эрхийг гартаа авахаар оролдсонд буруутгаж байгаа юм.




















































